Энэ сарын 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-28 09:46:51

Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна. 

Б.Заяа

相关新闻