ӨМНӨГОВЬ: Усанд сэлэлтийн өсвөрийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-27 09:20:05

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2025 оны өсвөрийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцээнийг 2025 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж нийт 186 багц медалийн төлөө мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, араар даллах сэлэлт, далайн гахай сэлэлт, холимог буухиа сэлэлт гэсэн таван төрлөөр 90 гаруй тамирчин сурагч өрсөлдөж аваргаа тодруулсан юм.

 






Тэмцээний нээлтэд Даланзадгад хотын ИТХ-ын дарга Д.Нацагдорж, Засаг даргын орлогч Ө.Хосбаяр, усанд сэлэлтийн мастерсийн холбооны ерөнхийлөгч Б.Түвшинбаяр, Өмнөговь аймгийн Усан спортын холбооны тэргүүн Т.Баяржаргал нар оролцож тамирчдад хүндэтгэл илэрхийллээ.

 


Өмнөговь аймаг 2020 оны наймдугаар сард стандарт хангасан усан бассейнтай болж мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажилласнаар өнөөгийн байдлаар 500 гаруй хүүхэд усан спортоор тогтмол хичээллэж улс, бүсийн тэмцээнд амжилтуудыг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдраа хөгжүүлж байна. 











相关新闻