ГОВЬ-АЛТАЙ: Салхины хурд 39 м/с хүрч шуурсан ч одоогоор ноцтой хохирол учраагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-25 14:18:41

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зарим суманд салхины хурд 39 м/с хүрч шуурсан ч одоогоор ноцтой хохирол учраагүй тухай Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Говь-Алтай аймгийн Бугат суманд өнөө өглөө салхины хурд 39 м/с хүрч шуурсан бол 13:00 цагийн байдлаар 26 м/с хүрч буураад байна. Бугат суманд зарим айлын хашаа нуржээ.


Харин Халиун суманд одоогийн байдлаар 20 м/с давсан шуургатай байна. Хүчтэй шуурганы улмаас Халиун сумын 10 гаруй айлын хашаа нурж, нэг байшингийн дээвэр хууларчээ. 


Говь-Алтай аймгийн тухайд хүчтэй шуурганы давтамж ойрхон, айлууд гэр байшингаа сайтар бэхэлж, байнгын бэлэн байдалтай байдаг учраас харьцангуй хохирол багатай байна. 


Хүчтэй шороон шуурганы улмаас зам даваа хааж хязгаарлаагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газар болон сумдын засаг дарга нар мэдээллээ.

相关新闻