"Ботаникийн бичил цэцэрлэг" байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБОАЖЯ, БНХАУ-ын Ойн агентлаг, “Ази, Номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага” () хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулав.
Өнгөрсөн оны долдугаар сард Улаанбаатар хотноо Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр энэхүү цэцэрлэгийг байгуулах болжээ. Уг ажилд нийт 1.4 сая.ам.доллар зарцуулж, зам талбайн хучилт, гэрэлтүүлэг, усан сан, хашлага, чулуун баримал, явган болон дугуйн зам зэрэг тохижилтын ажил гүйцэтгэжээ. Уг бичил цэцэрлэгийг байгуулснаар хот орчмын газрын цөлжилтийг бууруулах, нийслэлийн хотын иргэдэд амралтаа тав тухтай өнгөрүүлэх боломж бүрдэж байна хэмээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл цэцэрлэгийн нээлтийн үеэр хэллээ.
Ч.Ариунболд