СЭЛЭНГЭ: Аж үйлдвэрийн салбарт 126.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 19 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн
салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өсжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан,
Сүхбаатар суманд нийт үйлдвэрлэлийн 91.3
хувь буюу 24.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
2025 оны эхний 2 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 26.4 тэрбум
төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 126.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн
байна.
Энэ нь урьд оны мөн үеийнхээс
үйлдвэрлэлт 2.7 тэрбум төгрөгөөр, борлуулалт 48.6 тэрбум төгрөгөөр
тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 20.3 тэрбум төгрөг нь
боловсруулах салбарт, 5.0 тэрбум төгрөг нь цахилгаан, хий, уур, агааржуулалтын
салбарт бүтээсэн байна.
Харин 1.1 тэрбум төгрөг
нь ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон
хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбарт тус тус үйлдвэрлэжээ.
Өнгөрсөн оны мөн үеийнхээс боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн
үйлдвэрлэлт 1.9 тэрбум төгрөгөөр, цахилгаан, хий, уур,
агааржуулалтын үйлдвэрлэлт 0.7 тэрбум
төгрөгөөр, ус хангамж, сувагжилтийн
систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл
ажиллагаа 0.005 тэрбум төгрөгөөр
тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалтын 76.8
тэрбум төгрөг нь
уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт, 43.3 тэрбум төгрөг нь
боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 5.0 тэрбум төгрөг нь
цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйлдвэрлэлийн салбарт, 1.1
тэрбум төгрөг нь ус
хангамж; сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг
дахин сэргээх үйлдвэрлэлийн салбарт тус тус хийжээ.