ӨМНӨГОВЬ: Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Гурвантэс, Ноён, Мандал-Овоо, Ханбогд сумын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурчээ
2025 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар ихэнх нутгаар салхи шуургатай, салхины хурд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга үргэлжлэн шуурч байна.
Иймд
иргэд та бүхэн шөнө оройн цагаар хот хооронд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, зайлшгүй
гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц
шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.