ӨВӨРХАНГАЙ: Сар шинийн баярын өдрүүдээр Цагдаагийн газарт 663 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн
Цагдаагийн газарт гэмт хэргийн 12, зөрчлийн шинжтэй 651 гомдол, мэдээлэл
бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг төрлөөр нь авч үзвэл, Өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тус бүр 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2, хүний амьд явахын эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг тус бүр 1 бүртгэгджээ.
Зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 611, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах 17, танхайрах, хүний биед халдах тус бүр 4, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 12, бусад зөрчил 3 бүртгэгдсэн байна.
Баяр, амралтын өдрүүдэд аймгийн
Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн
болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ
авлаа.