БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн алдарт уяач цолыг дөрвөн уяачид хүртээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн баяраар хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж, улс, аймгийн баяр наадам, аймаг дахь бүсийн хэмжээний уралдаанаас түрүү, айраг хүртсэн уяачдад аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн алдарт уяач” цол олгодог.
“Өлгийн унага” морин спорт, уяачдын холбооноос энэ жил 4
уяачийг “Аймгийн алдарт уяач” цолны болзол хангасан хэмээн тодорхойлсны дагуу
аймгийн Засаг дарга Е.Зангар A/126 тоот захирамж гаргаж Баян-Өлгий аймгийн Баяннуур
сумын харьяат Нурхасын Саулетхан, Улаанхус сумын харьяат Хожабергений Талгат, Бугат
сумын харьяат Амантайн Бахыт, Ногооннуур сумын хурьяат Кеншиликийн Асылбек нарт
“Аймгийн алдарт уяач” цол олгов.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар 28 хүн “Аймгийн алдарт
уяач” цолыг хүртсэн бол энэ жил зохих болзол шалгуурыг хангасан 4 уяачид олгож
байна.
Мөн ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон тодруулдаг аймгийн
шилдэг уяачаар Баян-Өлгий
аймгийн шилдэг уяачаар Буянт сумын харьяат аймгийн алдарт уяач, улсын хошой
аварга малчин Баянжаргалын Амаржаргал, шилдэг уралдаанч хүүхдээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын
1-р сургуулийн 8г ангийн сурагч Жанарбекийн Дырдубай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 156-р сургуулийн 4б ангийн сурагч Салтанатын
Жансерик нар тус тус тодорчээ.





