БАЯН-ӨЛГИЙ: Баярын өдрүүдэд гал түймрийн 3 дуудлага бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-06 15:23:28

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэсэн байна.


Баярын амралтын өдрүүдээр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлага, мэдээллийн талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азаатаас тодруулахад, “Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 3 удаагийн обьектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Өнгөрсөн жилийн цагаан сарын баярын амралтаар 12 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол энэ жилийн баяр амралтын үеээр харьцангуй тайван байлаа. Өнгөрсөн жил цаг уурын гаралтай дуудлага мэдээлэл их байсан бол энэ жил цаг агаар тогтуун байлаа” гэв.


相关新闻