СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн тариалалтыг анх удаа нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр “Анар-Орд” ХХК-ийн хамт олон Монгол Улсад эрдэнэшишийн тариалалт нэвтрүүлсэн анхдагч ААН-ийн нэг болсон амжилтаараа Улсын аварга тариалан хамт олны шагналаа гардан авлаа.
Тус хамт
олон 2024 онд улаанбуудай 400 га талбайгаас 595 тн ургац, 4 сортын
эрдэнэшишийг 250 га талбайд тариалалт
хийж, нийт 2200 тн ургац хураан авчээ.
Сэлэнгэ
аймгийн Сант суманд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дээр
тулгуурлан газар тариалан эрхлэх
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компани 2019 онд байгуулагджээ.