СЭЛЭНГЭ: 2025 оныг "Бүтээн байгуулалт-ногоон хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-24 20:47:29

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, 2025 оныг "Бүтээн байгуулалт-Ногоон хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэр болон урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг аймаг орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудаа тодотгоход зөвлөгөөний гол зорилго чиглэж байгаа юм.

 

Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд аймгийн 2024 оны салбарын аваргууд болон тэргүүний сум, байгууллагуудаа тодруулан шагнаж урамшууллаа.

 

Мөн аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийг үнэлж дүгнэн, 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Удирдах ажилтны зөвлөгөөнд ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын бүрэлдэхүүн, аймгийн ЗД-ын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар, Нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, ОНӨААТҮГ-ын дарга, захирал, Сум дундын ойн ангийн дарга нар оролцлоо.

 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, аймаг орон нутгаас баримтлан ажиллаж буй бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлж, 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудыг Байгаль орчны газар,  Биеийн тамир спортын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, сумдаас Ерөө, Сант, Хушаат сум бусдыгаа хошуучилж ажил үйлсээрээ тэргүүллээ.

 

相关新闻