ӨМНӨГОВЬ: Эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын удирдамжаар томилогдсон Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын баг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын
баг Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Зэвсэгт хүчний 065, 124 дүгээр ангийн тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Батлан хамгаалахын
сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн талаарх
танилцуулга мэдээллийг хүргэж, батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх
оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх
чадавхыг бэхжүүлэхэд анги салбарууд, алба хаагчид ямар үүрэг оролцоотойг
онцолж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Бригадын
генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын баг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн
цэргийн албаны орчин нөхцөл, хугацаат цэргийн алба хаагчдад англи хэл, монгол
бичиг, компьютерын мэдлэг олгох сургалтын явцтай мөн танилцсан байна.
Улмаар
Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж буй хугацаат
цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтын үйл явцтай танилцаж, Өмнөговь аймгийн
ЗДТГ-ын дарга Ц.Амартөгстэй хамтын ажиллагааны чиглэлээр уулзаж санал солилцжээ.