ӨМНӨГОВЬ: U18 насны тэмцээнд VII сургуулийн баг тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-24 16:13:21

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Идэрчүүдийн аварга” шалгаруулах U18 насны олон хотын нээлттэй волейболын тэмцээн хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Даланзадгад суманд боллоо.

 

Тэмцээнд 21 аймгийн 24 багийн 400 гаруй тамирчин оролцжээ.

 

Тэмцээний эрэгтэй тэргүүн байрт Өмнөговь аймгийн Хан-Уул долдугаар сургуулийн баг тамирчид, дэд байрт Дундговь аймгийн баг тамирчид, гутгаар байрт нийслэлийн Хан-уул дүүрэг 115 дугаар сургуулийн баг тамирчид тус тус тодорлоо.

 

Харин эмэгтэй тэргүүн байрт нийслэлийн “MMB Sports Academy”, дэд байрт Өмнөговь аймгийн  “Арслан” баг, гутгаар байрт Дундговь аймгийн “ESVC” баг шалгарлаа.

 

Хүүхэд залуус энэхүү спортоор сонирхон хичээлснээр нүдний хараа сайжирч орон зайг баримжаалж сурдаг бөгөөд их хэмжээний калори шатааж биеийн зөв галбиртай болох, хурдтай, хүчтэй болж нийгмийн идэвх сайжирч өөрийгөө ялан дийлж сурна, найз нөхөдтөй болж, багаар ажиллах чадварт суралцан хурдан сэтгэж бие биенээсээ суралцах зэрэг олон төлөвшлийг олж авдгаараа үр дүн ач холбогдолтой юм.  

相关新闻