ЗАВХАН: Багш нарын хөгжлийг дэмжсэн төсвийг батлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймаг сургуулийн өмнөх боловсролын сургалт олгож
буй цэцэрлэгүүдийн багшийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд 47,0 сая төгрөгийг
зарцуулна.
Цэцэрлэгүүдийн хичээл практикийн зардалд 203,6 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардалд 47,0 сая төгрөгийг зарцуулна.
Завхан
аймгийн сургуулийн өмнөх боловсролд нэг багшид 23 хүүхэд ногдож, хамран сургалт
87,9 хувьтай байна. Аймгийн хэмжээний ерөнхий боловсролд нэг багшид 16
суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 96,8 хувь, суурь боловсролын
хамран сургалт 93,1 хувьтай байна.
Энэ жил багш нарын цахим хэрэглээний
зардалд 115,6 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардалд 70,4 сая төгрөг тус тус
батлагдсан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн
тасралтгүй хөгжлийн зардалд 321,8 сая төгрөгийг, хичээл практикийн зардалд
425,0 сая төгрөгийг төсөвлөж батлуулсан байна гэж Завхан аймгийн Боловсрол,
Шинжлэх ухааны газраас мэдээлэв.