ЗАВХАН: Хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-20 15:09:41

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Level Up" хөтөлбөр нээлтээ хийж ахлах ангийн 150 гаруй хүүхэд оролцлоо.


УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 


"Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.


Энэ хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд 6 дүүрэг, 6 аймгийн 8000 гаруй сурагч хамрагдаж байгаа юм.  


Хүүхдүүд хөтөлбөрт хамрагдсанаар ухаалаг менежмент, оновчтой шийдэлд суралцаж, ирээдүйн хуримтлалаа эхлүүлэх юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


相关新闻