ӨМНӨГОВЬ: Аймгийн аварга малчин, тариаланчдыг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар луу жилийн “Аймгийн хошой аварга малчин өрх”, “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн тэргүүний тариаланч”-ийг шалгарууллаа.
Тодруулбал,
орон нутгийнхаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг,
бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож, орон нутгийнхаа
нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдыг
тодруулсан юм.
Өмнөговь
аймгийн хошой аварга малчин өрхөөр Ханхонгор сумын Хондот багийн малчин
Ц.Батчулуун, Д.Цэцэг-Өлзий, тэргүүний тариаланчаар Булган сумын тариаланч
Л.Идэрсайхан, Номгон сумын тариаланч Р.Мөнхжаргал нар шалгарчээ.
Аварга
малчин өрхөөр Баяндалай сумын Наран багийн малчин Д.Сүхбат, Т.Цэвэлмаа, Төхөм
багийн малчин Д.Анхбаяр, Б.Алтангэрэл, Баян багийн малчин Л.Энхтөр, Т.Нэргүй;
Баян-Овоо
сумын Налих багийн малчин С.Эрдэнэбилэг,
У.Ургамалцэцэг, Хар заг багийн малчин Ц.Бямбатогтох, Х.Баттөр, Могойт багийн
малчин Б.Баярцэнгэл;
Булган
сумын Дал багийн малчин С.Түмэнбаяр, М.Хүүхэнгаа, Хавцгайт багийн Х.Мөнхбат,
Н.Огтбиш, Дэн багийн малчин Д.Бямбадэлгэр, Ц.Хүүхэнтогоо;
Гурвантэс
сумын Гоёот багийн малчин М.Амар, С.Отгонтуяа, Баясах багийн малчин Т.Нэргүй,
А.Дөлгөөнцэцэг;
Мандал-овоо
сумаас Мандал багийн малчин А.Түвшинбат, С.Баатарсүрэн, Баянхошуу багийн малчин
Х.Отгонсүрэн, Б.Эрдэнэтуяа, Өтгөн багийн малчин Х.Буянбат, Ю.Сүрэнхорол;
Манлай
сумын Өехий багийн малчин Ө.Гансүх, Р.Цэцэгмаа, Өгөөмөр багийн малчин Д.Бат,
Ц.Цэцгээ, Жаргалант багийн Ж.Батдорж, А.Түмэнцэцэг, Далай багийн малчин
Б.Наранхүү, О.Алтанцэцэг;
Номгон
сумын Хармагтай багийн малчин А.Нэргүй, Д.Отгонжав, Төхөм багийн малчин
Р.Амартүвшин, Ш.Амарзаяа, Эмгэнбулаг багийн малчин Д.Баясалбадрах, Т.Уранбайгал,
Богт багийн малчин Т.Баатаржаргал, Б.Бүдханд;
Ноён
сумын Сайран багийн малчин С.Батбаяр, А.Шүрэнтуяа, Ганзагад багийн малчин
Н.Нэргүй, Б.Мөнхтуул;
Сэврэй
сумын Сайншанд багийн малчин С.Хадбаатар, Г.Алтангоо, Хоолт багийн малчин
Ц.Эрдэнэбаатар, Ч.Болдцэцэг, Бүйлсэн багийн малчин Н.Гансүх, Б.Үүрийнтуяа;
Ханбогд
сумын Номгон багийн малчин Х.Цогнэмэх,
Л.Саран, Гавилууд багийн малчин А.Баттогтох, М.Гэрэлсүрэн, Жавхлант багийн
малчин Л.Нэрзул, Д.Оюунжаргал, Баян багийн малчин Д.Чулуунбат, М.Цэвэлсүрэн;
Ханхонгор
сумын Өгөөмөр багийн малчин Т.Нэргүй, Мандах багийн малчин М.Батболд,
Ц.Төмөрдууз, Хондот багийн малчин П.Мөнхбат, А.Бямба, Жаргалант багийн малчин
А.Баянжаргал, Б.Мөнхцэцэг;
Хүрмэн
сумын Хүрмэн багийн малчин С.Бямбацогт, Ш.Шинэбаяр, Тулга багийн малчин
Б.Түвшин, Б.Алтанцэцэг, Цогт-овоо сумын Бортээг багийн малчин Б.Бадамсэд,
Б.Амарбаясгалан, Замын шанд багийн
малчин Ц.Отгонбаатар, М.Сайнжаргал, Найз багийн малчин Б.Уламбаяр, О.Уранбилэг;
Цогтцэций
сумын Цагаан-Овоо багийн малчин Ч.Мөнхчимэг, Г.Цэрэндэндэв, Сийрст багийн
малчин Н.Цогтгэрэл, О.Эрдэнэчимэг, Билгэх багийн малчин Б.Бат-Эрдэнэ,
Ч.Гэрэлтуяа;
Даланзадгад
сумын Дундсайханы 4 дүгээр багийн малчин А.Мөнхбат,Х.Сайнгэрэл, Цагаан булаг 8
дугаар багийн малчин Ц.Нэргүй, Э.Хандсүрэн нар тодорлоо.
Малчин өрхийг сүргийн зохистой бүтэц,
мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулсан
байдал, бэлчээр ашиглалт, нэг малаас авах ашиг шим зэрэг үзүүлэлтээр, “Аварга
тариаланчийг нэгж талбайгаас авсан ургацын хэмжээ, орон нутгийн иргэд болон
орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байдал зэргийг
харгалзан дүгнэж шалгаруулжээ.