“Аль-Каида”-гийн толгойлогчийг Сирид устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /TASS/. Сирид явуулсан тусгай ажиллагааны явцад террорист "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчдын нэгийг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
"Энэ амралтын өдрүүдэд Америкийн цэргүүд агаараас оновчтой цохилт өгснөөр Сири дэх "Аль-Каида"-гийн гишүүнийг устгалаа. Террористуудын толгойлогч болох уг этгээд бүс нутаг дахь “Аль-Каида”-гийн бүх салбартай хамтран ажиллаж байсан" гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнд даваа гарагт бичсэн байна.
Д.Трамп мөн ажиллагааг амжилттай явуулсан АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга Майкл Курилл болон цэргийн нисгэгч нарт баяр хүргэжээ.