ЗАВХАН: Аймаг байгуулах түүхэн шийдвэр гарсан өдөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан түүхэн өдөр.
1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 7-р тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж, Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байна.
Мөн оны гуравдугаар сарын эхээр Завхан аймаг байгуулалтын
түр хороо Засгийн газрын төлөөлөгч н.Дэмбэрэлийн удирдлагаар ажиллаж эхэлсэн
байна.
Завхан аймгийг Хантайшир уулын аймгийн Сэцэн сарт уулын
хошуу, Нөмрөг уулын хошуу, Отгон хайрхан уулын хошуу бүтнээр, Гурван сайхан
Жаргалант уулын хошууны хагас, Шажинбат Сэвжид Гацал уулын хошуу хагасаар сумдыг
нь бүрдүүлэн нийт 21 сумтайгаар аймгийн төвийг нь Жавхлантад /Улиастай/
байгуулжээ.
"1931 оны хоёрдугаар сарын 20-28-ны өдрүүдэд аймгийн намын хорооны анхдугаар их хурал хуралдаж, намын 2937 гишүүнийг төлөөлсөн 107 төлөөлөгчөөс 74 нь оролцжээ.
Энэ хурлаар намын үүрийг 25 гишүүн, зургаан орлогчтойгоор байгуулж зохиол суртал, эмэгтэйчүүдийн гэсэн гурван хэлтэстэйгээр үүсгэсэн байна” гэж Нэгэн зууны түүхэн шастир номд өгүүлжээ.
Завхан аймаг Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог.
Хойноосоо урд хүртэл 610 км, баруунаасаа
зүүн хүртэл 520 км зайтай,
уудам дэлгэр 82.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй.
Хожим 1973 онд Д.Дагва хуулж зурсан нь Завхан аймгийн музейд хадгалагдаж байна.