Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3 дахь заалтыг үндэслэн Сүхбаатар сумын Сонгуулийн хорооноос сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд тойрог тус бүрдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоол гаргаж, түр үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ удаагийн сонгуульд Сүхбаатар сумын 1-р тойрог “Хонгор морьт” багт МАН, 2-р тойрог “Цагаан эрэг” багт МАН, 3-р тойрог “Салхит” багт АН, 4-р тойрог “Баянхаан” багт МАН, 5-р тойрог “Бор гүвээ” багт АН, 6-р тойрог “Орхон” баг МАН, 7-р тойрог “Ганзам” багт МАН, 8-р тойрог “Буур хээр” багт АН тус тус ялалт байгуулжээ.
Сүхбаатар сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 1-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1320 сонгогч бүртгэгдсэнээс 847 сонгогч буюу 64.1 хувь, 2-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1301 сонгогч бүртгэгдсэнээс 704 сонгогч буюу 54.1 хувь, 3-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 2510 сонгогч бүртгэгдсэнээс 1285 сонгогч буюу 51.1 хувь, 4-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1942 сонгогч бүртгэгдсэнээс 1133 сонгогч буюу 58.3 хувь, 5-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 2438 сонгогч бүртгэгдсэнээс 1282 сонгогч 52.5 хувь, 6-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1541 сонгогч бүртгэгдсэнээс 858 сонгогч буюу 55.7 хувь, 7-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 2183 сонгогч бүртгэгдсэнээс 1177 сонгогч буюу 53.6 хувь, 8-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1738 сонгогч бүртгэгдсэнээс 928 сонгогч буюу 53.3 хувийн ирцтэй санал хураалтанд оролцсон тул тойрог тус бүрийн санал хураалтыг хүчинтэйд тооцсон байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг