Оросын тэнгисийн цэргийн хүчин 5.6 тэрбум долларын үнэтэй хөлөг онгоцтой болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-24 12:48:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар 5.6 тэрбум долларын өртөг бүхий нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байна гэж Оросын Хойд тэнгисийн флотын командлагч, адмирал Владимир Королев мэдэгдэв.

Энэ хөлөг онгоц нь Оросын Тэнгисийн цэргийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоно гэж тэрбээр мэдэгджээ. Хөлөг онгоцыг Санкт-Петербург хот дахь Крыловын судалгааны төв “23000E Storm” төслийн хүрээнд үйлдвэрлэх ажээ.

Оросын Хойд тэнгисийн флотын далай тэнгист явуулах олон талт үйл ажиллагааг ирээдүйд илүү үр дүнтэй болгохын тулд  уг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг тус флотын зэвсэглэлд нийлүүлнэ гэж В.Королев мэдэгдлээ.

"Невское" зохион бүтээх товчооны захирал Сергей Власов энэ талаар хэлэхдээ "хөлөг онгоцыг үйлдвэрлэх зардал 1.8-5.63 тэрбум доллар хүрч магадгүй, харин үйлдвэрлэх хугацаа 10 жил үргэлжилнэ. Одоогоор хөлөг онгоцны техникийн үзүүлэлтийг хараахан тооцоолж гаргаагүй байна" гэлээ.

Д.Нямтулга

 

Nevskoye Design Bureau Head Sergei Vlasov told Tass news agency the promising aircraft carrier might cost from $1.8 billion to $5.63 billion at the current ruble/dollar exchange rate.

Its development will take about ten years. However, there are no technical specifications for a ship of this class so far, Vlasov said.

相关新闻