ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярын зочид үндэсний дээлээр гоёжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Түмэн тэмээний баяр-2025"-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулж байна.
Говийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаанд 4 аймгийн 18 сумын 8000 гаруй зочин хүрэлцэн ирээд байна.
Түмэн тэмээний баярыг зорин ирсэн зочид, төлөөлөгчид монгол дээлээр гоён оролцож байна.