АРХАНГАЙ: Салхин цэцгийн халдвар буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2024 онд халдварт өвчний 860 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 589 нь амьсгалын замын халдварын өвчлөл байгаа ба 91.2 хувь нь салхин цэцгийн халдвар байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мөн архаг халдварт өвчний 195
тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 145 тохиолдлоор буурсан. Архаг
халдварт өвчлөлийн 43.1 хувийг тэмбүүгийн халдвар эзэлж байна.
2025 он гарсаар өнөөдрийн байдлаар цусан суулга 3, ёлом 1, салхин цэцэг 26, сүрьеэ 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сумаар нь харвал Эрдэнэбулган суманд 304, Өндөр-Улаанд 167,
Цэцэрлэгт 47, Жаргалант 44 тохиолдол гарсан нь сум, аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлт
юм.
Харин бусад сум аймгийн дунджаас доогуур байна