ХӨВСГӨЛ: "Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил 44 ажлыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-29 11:19:08

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэхээр “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласан.


“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил 5 зорилтын хүрээнд 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.


Нэрлэсэн жилийн нээлтийн үеэр "Амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голлох нэр төрлийн таримлаар дотоодын хангамжийг нэмэгдүүлж, ашигт таримлын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ.


Шинэ хоршоо, Чинээлэг малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг бий болгох, хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна" гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар онцолж байлаа.

 

 

相关新闻