ГОВЬ-АЛТАЙ: 407 шинэ хоршоо байгуулж, 56.7 тэрбум төгрөгийн зээлд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-28 11:58:42

Есөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд Алтай суманд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд тус аймгийн 18 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож байна.


Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 407 шинэ хоршоо байгуулж, 56.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан байна.

相关新闻