ОРХОН: “Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-28 11:17:02

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ “Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ -тай хамтран ажиллахаар боллоо. 


Аймгийн ИТХ болон “Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ нь Орхон аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгах, ногоон барилгын тогтолцоог хөгжүүлэх, ногоон барилгын үндэсний стандарт, аргачлалыг таниулах, олон нийтийн мэдлэгийг нэмэх, иргэдийг ногоон ээлтэй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.


УИХ-ын гишүүн, “Монголын Ногоон барилгын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Ундраа тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж Ногоон барилгын үнэлгээний аргачлал, гэрчилгээжүүлэх журмыг барилгын салбарынхан болон иргэд олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр Орхон аймгийн ИТХ, Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.


相关新闻