СЭЛЭНГЭ: Эргэх холбоотой ажиллаж байгаад талархлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 21 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-д “Боргүвээ” 5-р багаас
сонгогдсон төлөөлөгчид ажлаа тайлагналаа.
Багийн иргэд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл ханамж өндөртэй, эргэх холбоотой ажиллаж байгааг нь сайшааж, хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Төлөөлөгчид “Боргүвээ” 5-р багт үйл
ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн ажилтан албан хаагчид, иргэдтэй
уулзаж, багт хийж байгаа
болон хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөн
байна.
Мөн өөрсдийн мэргэжлийн дагуу иргэдэд хэрэгтэй сэдвүүдээр
сургалт зохион
байгуулж, санал хүсэлтийг нь сонсжээ.
Тодруулбал, "Эерэг сэтгэлгээний
хүч" сургалтыг төлөөлөгч М.Эрдэнэбат, "Иргэдийн төсөв"
төсвийн талаарх мэдээллийг төлөөлөгч Н.Гантуяа,
"Багийн шинэчилсэн
статистик тоо мэдээлэл, хийж буй ажил" төлөөлөгч Ш.Онон,
"Амны хөндийн эрүүл
ахуй" сургалтыг төлөөлөгч Б.Лхагвадорж нар явууллаа.
Иргэдийн зүгээс өөрсдийн амьдарч буй
орчноо сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх үүднээс нийтээрээ мод тарих, орчны тохижилтыг хийх санаачилга гаргасан
байна.
Шүдний эмч, төлөөлөгч Б.Лхагвадорж багийн
хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйг сайжруулахаар шүдний үзлэг хийхээ энэ үеэр илэрхийллээ.
Цаашид төлөөлөгчид улирал бүр
сонгогчидтойгоо уулзаж, ажил үйлсээ тайлагнан, харилцан санал солилцож байхаар
боллоо.
Төлөөлөгчид бүрэн
бүрэлдэхүүнээрээ багийн сонгогчидтойгоо уулзаж, санал солилцож буй явдал анхдагч
гэдгээрээ онцлогтой юм.