Жаргалант суманд МАН олонх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-21 17:56:49
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан төлөөлөгчдөд түр үнэмлэхийг нь гардууллаа.

Тус сумын сонгууль 3 тойрогт 21 мандаттай явагдаж  64.1 хувийн ирцтэй байсан юм. Сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН ялалт байгуулж 21 мандатаас 12-ыг авлаа. Ардчилсан намаас 9 төлөөлөгч сонгогдлоо. Төлөөлөгчдөд түр үнэмлэх гардуулах ажиллагааны үеэр Жаргалант сумын МАН-ын Хорооны дарга П.Пүрэвлхагва хэлэхдээ, “Бидэнд итгэл хүлээлгэсэн Жаргалантчууддаа баярлалаа. Бид 21-ын 12 суудлыг нь авч олонхи боллоо. Жаргалант сум цаашид уурын зуухаа шийдэх, багагүй хөрөнгө оруулалт хийгдээд байгаа Эко хорооллыг үргэлжлүүлэх гээд бидний өмнө олон асуудал байна. Ялангуяа ногооны зоорь, Агропарк байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ. Төлөөлөгчдөд түр үнэмдэх гардуулах ажиллагаанд АН-аас сонгогдсон төлөөлөгчид хүндэтгэх шалтгаанаар оролцсонгүй. 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻