Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид 27 хүүхдийг гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймрийн улмаас 7 хүүхэд түлэгдэж, 4 хүүхэд нас барсан байна. Тиймээс НОБГ-аас эцэг эхчүүдэд галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулав.
Б.Заяа