СЭЛЭНГЭ: Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 8 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн БТСГ-аас “Бие бялдрын түвшин
тогтоох сорилын төв” байгуулан ажиллах санаачилга гаргажээ.
Уг төвийг Монгол Улсын хэмжээнд
хоёр аймагт байгуулах бөгөөд анхных нь Сэлэнгэ аймаг болж байгаа юм.
Энэхүү төвийн зорилго нь хүн
амын бие бялдрын түвшнийг тогтоох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл
иргэнийг бий болгоход чиглэжээ.
Тус төвийн үйл ажиллагаанд
зориулан улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмж
ирүүлснийг аймгийн Засаг дарга хүлээлгэн өглөө.
Ташрамд, У.Батмөнх
даргатай Сэлэнгэ аймгийн БТСГ сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаараа 21 аймгаа
манлайлан ажиллаж байна.