СЭЛЭНГЭ: Шөнөдөө -28 хэмийн хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-05 19:12:45

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 1 дүгээр сарын 5-ны 20.00 цагаас 1 дүгээр сарын 6-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.


Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -22-27 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -20-22 градус, өдөртөө -11-13 градус хүйтэн байна.

 

1 дүгээр сарын 7-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10-нд ихэнх сумын нутгаар цас орно.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө -23-28 градус, өдөртөө -14-19 градус хүйтэн байна.

相关新闻