ӨМНӨГОВЬ: Нийт 105 мянган га бэлчээрийг шинээр усжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-02 16:29:00

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 70 хувь өвстэй, 30 хувь нь бага зэрэг цастай байна.


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 146,4 мянган боодол өвс, 45,3 мянган шуудай тэжээл олгож, нэг малчин өрхөд 15-50 боодол өвс, 7-10 шуудай тэжээл өгч үнийг чөлөөлжээ.

 

Мөн бэлчээр усжуулалтад 100 инженерийн хийцтэй худгийн бүтээн байгуулалтыг хийж, үүнээс 70 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргаж ашиглалтад оруулж, 283 өрхийн 240,1 мянган толгой малыг усаар хангаж, 105 мян га бэлчээрийг шинээр усжууллаа.

 

Бэлчээрийн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг тоноглон суурилуулж, 132 малчин өрхийн хөдөлмөр хөнгөвчилж, 98,7 мянган толгой малыг хямд зардлаар усжуулж, түлш шатахууны зардлыг бүрэн хэмнэж чадсан байна.

 

Харин газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 2024 онд 720 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмж олгожээ.

相关新闻