ЗАВХАН: Хөгжимт жүжгийн театр 39 мянга гаруй хүнд соёлын үйлчилгээг үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр энэ онд өөрийн 59 удаагийн тоглолтоор 39000 орчим
үзэгчдэд уран бүтээлээ хүргэж соёлын үйлчилгээ үзүүлжээ.
Театрын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус уран бүтээл болох “Тэтгэвэрт гараад амьдрал эхэлдэг” хөгжмийн дагнасан тоглолт, “Олон улсын бүжигчдийн өдөрт зориулсан “Урлан бүжихүй” бүжгийн дагнасан тоглолтуудыг тавьжээ. Өвөл цагийн үзвэрийн нээлтээр “Миний эх орон миний хайрт” түүхчилсэн тоглолт, Ч.Алтантүлхүүрийн “Мөнхөд гэрэлтэх диваажин” дагнасан бүжгэн жүжиг гэсэн 4 шинэ том уран бүтээлийг үзэгчдэд хүргэжээ.
Аялан тоглолтыг 44 удаа хийж, 28000 орчим үзэгчдэд хүргэсэн байна.
Энэ жилийн онцлох ажил нь театрынхаа түүхт 40 жилийн ойн хүрээнд үе үеийн уран
бүтээлчдийн хамтарсан “40 дэх хуудсанд” тоглолт юм. Энэ тоглолтыг Улаанбаатарын
үзэгчдэд өргөн барьсан байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Урлагийн ажилтны холбооноос дөрвөн жилд нэг
удаа зохион байгуулдаг
“Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч” шалгаруулах
улсын уралдаанд театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож шилдэг гоцлол бүжгээр гуравдугаар
байр, “Шилдэг зар сурталчилгаа” шагналын эзэд
болсон.
Хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд дуу, бүжиг, жүжиг, хөгжим урлагийн дөрвөн төрлөөр лекц тоглолт, сургалт, дугуйлан ажиллуулж 500 гаруй хүүхдийг хамруулжээ.
Соёлын бүтээлч сар аяныг дэмжиж бүх нийтийн
соёлын боловсролыг дээшлүүлэх, төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг ерөнхий боловсролын таван сургуулийн 1500 гаруй сурагчид хүргэжээ гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.
Хүүхэлдэйн театр, Завхан аймгийн
Хөгжимт жүжгийн театрын хамтарсан “Долоон өндөгтэй доголон шаазгай” хүүхэлдэйн жүжгийг 3800 гаруй сургуулийн
өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхэд багачуудад хүргэлээ.
“Миний эх орон миний хайрт” түүхчилсэн тоглолт, Ч.Алтантүлхүүрийн “Мөнхөд гэрэлтэх диваажин” нэртэй
дагнасан бүжгэн жүжиг гэсэн дөрвөн шинэ уран бүтээлийг тайзнаа тавилаа.