Монгол Улсын 40 гаруй компани "Цагаан сар 2025" үзэсгэлэнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-30 10:57:42

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цагаан сард зориулсан үзэсгэлэнг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлээ.


Үзэсгэлэнд Монгол Улсаас 40 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж арьс ширэн гутал, цүнх, ноос ноолууран нэхмэл хувцас, оёмол хувцас, дээл, үнэт эдлэл, хатаасан мах, зөгийн бал, цай, бэлэг дурсгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Олон улсын талаас БНХАУ, Пакистан, Непал, Энэтхэг, БНСУ-аас 180 гаруй компани оролцож байна.

Үзэсгэлэнг Монгол Улсын талаас МҮХАҮТ, Хятадын талаас олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч “Hiromasa Convention”  компани хамтран зохион байгуулж ирсэн юм. Үзэсгэлэн 12 дугаар сарын 28-наас 2025 оны 1-р сарын 5 хүртэл үргэлжлэх юм.


Хоёр улсын Цагаан сарын үзэсгэлэн нь өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд шинэ, хамгийн ойр зах зээл нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамгийн зардал багатай, монгол бараа бүтээгдэхүүнийг харьцангуй хэрэглэх сонирхолтой, Эрээн хот төдийгүй цаашлаад ӨМӨЗО-ны бусад хотод түншийн холбоо тогтоох, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгодог талаар зохион байгуулагч нар мэдээлж байна.


相关新闻