Эрт илрүүлэг, оношилгооны төв ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-06 13:57:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж байгаа юм.


Тус төвийн барилга 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмч, рентген дуран, яаралтай тусламж, лабораторийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай байх аж. Мөн гүйцэтгэгчээр “Мон Хаус” компани ажиллаж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллажээ.



相关新闻