БАЯНХОНГОР: Өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийн хэлбэлзлийг аймгийн Статистикийн хэлтэс долоо хоног бүр нэгтгэн мэдээлж байна.
Сүүлийн долоо хоногт Баянхонгор аймагт, хонины 1 кг махны дундаж үнэ 11000 төгрөг, 1 кг үхрийн цул махны үнэ 15 мянган төгрөг, ямааны 1 кг махны үнэ 8500 төгрөгөөр үнэтэйгээр худалдаж байгаа бол 1 кг цагаан будааны үнэ 3900 төгрөг, 1 кг I зэргийн гурилын үнэ 2800 төгрөг, 1 кг элсэн чихрийн дундаж үнэ 4750 төгрөгийн үнэтэй байна.
1 литр дизелийн түлшний үнэ 3390 төгрөг, 1 литр АИ-92 бензиний үнэ 2530 төгрөг. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад элсэн чихрийн үнэ 1.1 хувиар буурч, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг аймгийн Статитистикийн хэлтэс мэдээлэв.
Баянхонгор аймагт сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ бусад аймагтай харьцуулахад нэлээд өндөр үнэтэй байдаг. Тухайлбал, тус аймагт 1 литр сүүний дундаж үнэ 9000 төгрөг, ингэний хоормог 1 литр нь 16 мянга, ааруул 1 кг нь 45-65 мянга, өрмөн тос 1 кг нь 35 мянган төгрөгөөр худалдаж байна.