ӨМНӨГОВЬ: Цахим тандалтын шалгалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-24 15:17:19

Даланзадгад,2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн "Чадварлаг багш" дэд хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн шалгалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тандалтын шалгалт хийлээ.

 

Тус шалгалтыг 696 сурагч буюу 89 хувийн ирцтэйгээр цахимаар зохион байгууллаа.

 

Харин цахим тандалтын шалгалтын үр дүн, мэргэжил сонголттой холбоотой лекц, элсэлтийн шалгалтын журмыг танилцуулах уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Даланзадгад сумын зургаан сургуулийн 12 дугаар ангийн суралцагч, багш, сургалтын менежерүүдийн дунд хийсэн байна. 

 

Цахим тандах шалгалтын үр дүнгээр 10 хичээл бүрийн эхний аравт багтсан 35 хүүхдэд амжилт хүсэж, талархал, мөнгөн шагнал, датаны эрхийн хамт гардууллаа.

 

Мөн анги хамт олноороо хамгийн өндөр гүйцэтгэлтэй шалгарсан Даланзадгад сумын 5-р сургуулийн Д.Болдмаа багштай 12а ангид агаар шүүгч бэлэглэн, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

 

Энэхүү тандах шалгалтыг цахимаар зохион байгуулснаар 2178 шалгалтад 13000 хэвлэлийн цаас, хор хэмнэж, материал засах 48 цагийг хэмнэсэн байна.

相关新闻