Агаарын бохирдол, утааны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-20 11:38:19

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулав.


Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахална. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар ажиллах юм.

 

Үүний зэрэгцээ Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

相关新闻