Сумдад малын вакцинжуулалт хийснээс сонгуулийн явц удааширчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмээнд 17 цагийн байдлаар 60156 сонгогч санал өгөхөөс 30340 сонгогч саналаа өгч ирцийн явц 50.43 хувьтай байв. Үүнээс 16 сум ирцийнхаа хэмжээгээр 50 буюу түүнээс дээш хувьтай байна. Харин 11 сум нь сумынхаа хэмжээгээр ирцийн явц 50 хувьдаа хүрээгүй талаар албаныхан мэдээллээ.
Мөн хэсгийн хороодод хамгийн бага ирцийг үзүүлж байгаа Зуунмод сумынхныг сонгуульдаа идэвхтэй оролцохыг Зуунмод сумын сонгуулийн хорооноос уриалж байлаа. Учир Зуунмод сумын 7 хэсэгээс 6 хэсэгт нь ирцийн 50 хувьд хүрээгүй байгаа аж. Тодруулбал Зүүндэлгэр баг 50 хувьд хүрсэн бол бусад хэсгүүд 50 хүрээгүй байна. Төв аймгийн сонгуулийн хороон дарга М.Отгонбат “иргэд орон нутгийнхаа эрх барих дээд байгууллагын удирдлагыг сонгох сонгуульд идэвхи санаачилга муу оролцож байна” гэлээ.
Зарим сумдад сонгуулийн ирц муу байна гэж албаныхан бидэнд мэдээллээ. Тодруулбал малын гоц халдварт өвчин гарсан сумдад вакцинжуулалт хийгдэж байгаа учраас тухайн сумын иргэд малаа ванцинжуулалтанд хамруулсаны дараа саналаа өгөхөөр болсон байна. Мөн энэ талаар Төв аймгийн Сонгуулийн хорооноос вакцинжуулалт хийгдэж байгаа сумдад үүрэг чиглэл өгч түргэвчлэхийг даалгасан байна.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр