Ж.Байдены засаг захиргаа Өмнөд Солонгосын засгийн газартай холбоотой ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-04 01:21:56

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /CNN/.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагт онц байдал зарласны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсын ойрын холбоотон болох Өмнөд Солонгосын засгийн газартай холбоотой ажиллаж байгаа тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч CNN телевизэд мэдээлжээ.


“Манай засаг захиргаа БНСУ-ын засгийн газартай холбоотой ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Ерөнхийлөгч Ж.Байден одоогоор Өмнөд Солонгосын төрийн тэргүүний шийдвэрийн тухайд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.



相关新闻