Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар туршлага хуваалцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-28 15:28:20

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчоо албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлт сэдвээр мэдлэг, туршлага хуваалцах бүсийн чуулганыг Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Уулзалтаар албан бусаас албан эдийн засагт шилжих шинэлэг арга барил, албажуулах сайн туршлагын талаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл харилцан мэдээлэл, туршлагаа солилцож байна.


Тус чуулганд ГГБХНХЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Маяа, МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга М.Нямдаваа, МҮХАҮТ-ын Бизнесийн академийн захирал Д.Асралт нар оролцож байгаа аж. 

相关新闻