ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эрс хүйтэрнэ.
Тодруулбал, нутгийн хойд хэсгээр салхи 10-12 м/с хүрч цасаар шуурах бөгөөд 26-нд 12-14 м/с хүрч ширүүсэн,
хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа талаар Өмнөговь аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Иймд малчид, тээвэрчид, иргэд хол
ойрын замд зорчихдоо аюулгvй байдлаа хангах, малаа хол бэлчээхгүй, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.