СЭЛЭНГЭ: Шинэ хоршоо хөдөлгөөнөөр 28.9 тэрбум төгрөгийн зээлийг малчид авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас
нийт малчдадаа Шинэ хоршоо хөдөлгөөний мэдээллийг хүргэхийн тулд 29715 км замыг
туулжээ.
Тус аймаг
нийт 5522 малчин өрхтэй. Эдгээрийн 82 хувь буюу 4483 малчин өрхөд мэдээлэл хүргэсэн байна.
Мөн аймгийн
ХХААГ-аас “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын “Бэст” хөтөлбөртэй хамтран
17 сум, 6 тосгоны 36 хоршооны болон хоршоо байгуулах сонирхолтой 420 малчин
өрхөд “Төсөл хэрхэн бичих” талаар сургалт зохион байгуулсан байна.
Аймгийн
хэмжээнд нийтдээ 378 хоршоо шинээр байгуулж гэрчилгээгээ авсан бол хуучин
22 хоршоо гэрчилгээгээ шинэчилжээ.
Шинэ хоршоо
хөдөлгөөний хүрээнд банканд 277 хоршооны 36.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 230
хоршооны 28.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
Эдгээрээс
185 хоршооны 13.0 тэрбум төгрөгийн зээлд зээлийн батлан даалт хийжээ.