СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-21 14:27:40

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо нэмэгджээ.

 

Оны эхний 10 дугаар сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 616 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 109.2 мянган хүнээр буюу 21.6 хувиар өссөн байна.

 

Дээрх нийт зорчигчийн 66.8 хувь буюу 411.7 мянга нь монгол, 204.3 мянга буюу 33.2 хувь нь гадаад иргэд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 91.1 хүнээр буюу 28.4 хувиар, гадаад иргэдийн тоо 18.1 мянган хүнээр буюу 9.7 хувиар тус тус өсжээ.

 

相关新闻