Дорноговьд сонгуулийн ирц 22 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль энэ оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 07.00 цагаас орон даяар эхэлсэн.
Дорноговь аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 41764 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс энэ өдрийн 12.00 цагийн байдлаар 9205 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц 22 хувьтай байгаа талаар тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Харин сонгуулийн ирцийн хувьд Хөвсгөл сум 38.5 хувиар бусад сумдаас тэргүүлж байна. Дорноговь аймгийн хэмжээнд санал авах 70 хэсэгт нийт 577 төрийн албан хаагч сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган