Орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-19 13:06:27

Булган аймгийн засаг дарга З.Батзориг ард иргэддээ уриалга гаргалаа. Энэ нь түүний 2016 - 2020 оны хооронд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хийгдэж байгаа юм байна.

Тус уриалгад дотооддоо буюу Булган нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч нутгийн иргэдээ ажлын байрт сонгон авч байх, орон нутгийн худалдан авалтыг дэмжсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тухайн орон нутгаасаа худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулж ажиллах гэсэн агуулга бүхий зүйлсийг гаргажээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавин ажиллахыг орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Батжаргалд үүрэг болгожээ.

                                                            П.Батням

相关新闻