СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 54 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-20 22:57:15

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. 2024 оны 4 дүгээр ээлжийн төрийн албаны ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.


Төрийн албаны ерөнхий шалгалтад тус аймагт нийт 167 иргэн бүртгүүлсэн байна.

 

Дээрх иргэдээс 133 иргэн шалгалтад орж, ирц 79.6 хувьтай явагдсан байна.

 

Энэ удаагийн шалгалтад 54 иргэн буюу 40.6 хувь нь тэнцжээ.

相关新闻