Булган аймагт сонгуулийн ирц 18,46 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-19 12:50:56

Булган аймгийн хэмжээнд 39927 иргэн сонгууль өгөх ёстойгоос 12 цагийн байдлаар 7374 буюу 18,46 хувийн ирцтэй санал хураалт явагдаж байна. 16 сумын 75 хэсэгт 739 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Булган аймагт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Булган аймгийн төв болох Булган суманд 66 нэр дэвшигч 6  тойрогт өрсөлдөж байна.  Булган сумын 1-р тойргийн 301 дүгээр хэсэг дэх санал авах байр Спортын дунд сургуульд, 2-р тойргийн 302 дугаар хэсэг дэх санал авах байр төв МСҮТ-д, 3-р тойргийн 303 дугаар хэсэг дэх санал авах байр 1 - р бага сургуульд, 4-р тойргийн 304 дүгээр хэсэг дэх санал авах байр ХАА-н МСҮТ-д, 5-р тойргийн 305 дугаар хэсэг дэх санал авах байр Спортын ордонд, 6-р тойргийн 306 дугаар хэсэг дэх санал авах байр ЭӨЦС-д тус тус байрлаж байна.

                                                                                                                                                                                П.Батням

相关新闻