ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг сумын Засаг даргаар Н.Золжаргалыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-19 17:28:43

Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргаар Н.Золжаргалыг томиллоо. 


Есөнбулаг сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийт төлөөлөгчийн 78,5 хувийн саналаар Намсрайн Золжаргалыг сумын Засаг даргаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан билээ. 


Авлигатай тэмцэх газрын 05/18533 дугаар албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/90 дүгээр захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргаар Намсрайн Золжаргалыг томиллоо. 


Н.Золжаргал нь багш-архивч мэргэжилтэй, 2015-2020 онд Есөнбулаг сумын Оргил багийн Засаг дарга, 2020-2024 онд сумын Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байсан юм. 

相关新闻