ДОРНОГОВЬ: Отрын бүс нутагт 127 мянган толгой мал отроор нүүдэл хийх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд есөн сумын 273 өрхийн 102.780 мянган толгой мал отроор намаржсан байна.
Дорноговьд аймаг дундын отрын бүс нутаг байхгүй. Хилийн
зурваст хоёр сумын 43 өрхийн 21,1 мянган толгой мал, улсын тусгай
хамгаалалттай бүс нутагт нэг сумын
42 өрхийн 23,1 мянган
толгой мал, өөр аймгийн нутагт долоон
сумын 56 өрхийн 29.5 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт зургаан
сумын 132 өрхийн 29.5 мянган толгой мал тус тус өвөлжиж буй.
Сум дундын отрын бүс нутгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар Алтанширээ сумын Тариачийн хэц, Иххэт сумын Өвсөн, Агийн ганц толгой, Сайхандулаан сумын Зүүн овоо, Улаанбадрах сумын Тал хонгор орчмын 55.2 мянган га сум дундын отрын бүс нутагт 127.336 толгой мал отроор нүүдэл хийх боломжтой хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв