СЭЛЭНГЭ: Энэ сарын 23-наас ихэнх сумын нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-18 23:18:54

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -14-19 градус, өдөртөө +1-4 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -15-17, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.

 

11 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23-нд ихэнх сумын нутгаар цас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байна. Агаарын температур  шөнөдөө -11-16 градус, өдөртөө +2-3 градус хүйтэн байна.

 

相关新闻